Викимедиа, Үйл Явдлын Тойм, 2012 оны 12 сар

From Meta, a Wikimedia project coordination wiki
Jump to navigation Jump to search
This page is a translated version of the page Wikimedia Highlights, December 2012 and the translation is 100% complete.

Other languages:
Bahasa Indonesia • ‎Bahasa Melayu • ‎Deutsch • ‎English • ‎Nederlands • ‎Tiếng Việt • ‎Türkçe • ‎azərbaycanca • ‎brezhoneg • ‎dansk • ‎español • ‎français • ‎norsk bokmål • ‎português • ‎suomi • ‎svenska • ‎čeština • ‎български • ‎монгол • ‎русский • ‎українська • ‎ייִדיש • ‎العربية • ‎فارسی • ‎नेपाल भाषा • ‎मराठी • ‎हिन्दी • ‎తెలుగు • ‎മലയാളം • ‎中文 • ‎中文(中国大陆)‎ • ‎中文(台灣)‎ • ‎中文(简体)‎ • ‎中文(繁體)‎ • ‎中文(香港)‎


2012 оны 12 сарын Викимедиа Сангийн Мэдээлэл мөн Викимедиа Инженерийн Мэдээлэлийн тойм болон Викимедиа хөдөлгөөний тэмдэглэлт явдлуудаас

Викимедиа Сангийн Үйл Явдлын Тойм

VisualEditor-logo.svg

Англи Википедиад Visual Editor opt-in гаргалаа

VisualEditor-ын Альфа хувилбар, вики хуудсуудыг засварлахад амархан болгох удахгүй гарах техт-ихтэй интерфейсийг 12 сард Англи Википедиад ашиглах боломжтой болсон. Туршлагатай редакторууд одоо үүнийг шалгах боломжтой ба ямар нэг асуудал, хэлэлцүүлэгт санал өгч болно.

"Википедиагийн Нөлөө" (сан байгуулагчдад зориулсан видео, олон хэл дээр хадмал орчуулгатай)

Хамгийн богино хугацаанд хамгийн өндөр хандив цуглууллаа

Сан зохион байгуулагч баг жилийн төгсгөлийн зорилго болох 25 сая долларыг энэ жилийн эхээр цуглуулж дуусгаснаар 2012 оныг хамгийн богино хугацаанд хандив цуглуулсан жил болголоо. Мөн хандив олгогчдын нийт тоо дээд амжилтанд хүрсэн: 7 сарын 1нээс 1.484 сая хандивлагч. Энэхүү үйл ажиллагаа "Баярлалаа" лоозон-оор төгсч, уншигчдыг бичгэн зурвас болон видёо ярилцлагаар олон орны редакторууд -тай танилцуулсан юм. Ойролцоогоор хагас сая хүмүүс Викидедиагийн редакторуудын тухай дөрвөн минутын видеог үзэж, бүртгүүлэгчид улам өсч байгааг бид харсан.

Шинэ сангийн түгээлтийн явцын эхний үе төгсөв

Викимедиа Сангийн Итгэмжит Зөвлөл Сан Түгээх Бүрэлдэхүүний (СТБ) дэвшүүлсэн саналуудыгбаталж 11 Викимедиагийн байгууллагад 8.43 сая доллар олголоо. Энэ нь шинэ СТБ-н эхний үе амжилттай дууссаныг илэрхийлж байна. Википедиа хөдөлгөөний дотоод мөнгөний түгээлтийн энэ өөрчлөлтийг Итгэмжит зөвлөл Жан-Барт дэ Врэдэ болон Патришио Лорэнтэ "дэлхийн Википедиагийн сайн дурын нийгэмлэгийн маш чухал эрх мэдлийн хуваарилалтболлоо гэж тодорхойлсон юм. Энэ нийгэмлэг 2012 оны эхээр байгуулагдсан ба олон Викимедиа төслүүд дээр ажиллаж байсан, таван Викимедиа бүлгийн удирдах зөвлөл байсан долоон улсын долоон сайн дурын төлөөлөгчөөс бүрддэг.

Тоон үзүүлэлт болон Чиг Хандлага

11 сарын дэлхийн онцлох зочид:

484.5 сая (10 сарын харьцуулалт -0.79%; өнгөрсөн жилийн харьцуулалт +2.06%)
Бүх Викимедиа Сангийн төслүүдийн (comScore тоон үзүүлэлт; comScore 12 сарын тоон үзүүлэлтийг 1 сард гаргана)

12 сарын Интернэт Хуудсын хүсэлтүүд:

20.2 сая (11 сарын харьцуулалт -0.8%; өмнөх жилийн харьцуулалт +23.5%)
(Гар утасны оролтыг оруулан Викимедиа Сангийн бүх төслүүд Server log тоон үзүүлэлт)

2012 оны 11 сарын идэвхтэй бүртгэгдсэн редакторууд (>= 5 бие хэсгийн засвар/сар, бот-ыг үл оруулан):

79,532 (10 сарын харьцуулалт -0.03% / Өмнөх жилийн харьцуулалт +0.59%)
(Бүх Викимедиа Сангийн төслүүдийн Өгөгдлийн сангийн өгөгдлүүд. Жич: Бид саяхан Википедиа Нийтийн бүртгэл болон хэд хэдэн төслийн үйл ажиллагааг оруулахын тулд энэ хэмжигдэхүүнийг сайжруулсан)

2012 оны 11 сарын Мэдэгдлийн Хуудас (WMF төслийн талаарх олон төрлийн статистикийн мэдээ болон чиг хандлагыг нэгтгэж байна):

http://reportcard.wmflabs.org/

(Тодорхойлолтууд)

Санхүүгийн мэдээлэл

Викимедиа Сан YTD Орлого ба Зарлагын 2012 оны 11 сарын 30ны байдлаарх Төлөвлөлтийн харьцуулалт
2012 оны 11 сарын 30ны байдлаарх Үйл Ажиллагааны Викимедиа Сангийн YTD Зарлага

(Энэ тайлангийн үед санхүүгийн мэдээлэл зөвхөн 2012 оны 11 сард бэлэн болно.)

Бүх санхүүгийн мэдээлэл нь 2012 оны 11 сарын 30ны сарын эхээс одоогийн өдөр, жилийн эхээс одоогийн өдрөөр гаргасан.

Орлого 16,614,546 доллар
Зарлага:
Инженерийн Груп 5,309,228 доллар
Сан Байгуулагч Груп 1,442,814 доллар
Тэтгэлэг гаргах болон Программын Груп 2,159,357 доллар
Удирдлагын Груп 314,952 доллар
Хууль/Нийгмийн Өмгөөлөл/Харилцааны Груп 1,265,059 доллар
Санхүү/Хүний Нөөц/Удирдлагын Груп 2,267,388 доллар
Нийт Зардал 12,758,798 доллар
Нийт илүүдэл(алдагдал) 3,855,748 доллар
  • 11 сарын Орлого 11.26MM доллар болон төлөвлөгөө 10.29MM долларын харьцуулалт ойролцоогоор 964K доллар буюу 9% төлөвлөгөөнөөс давсан.
  • жилийн эхээс одоогийн өдрийн орлого 16.61MM доллар болон 15.50MM долларын төлөвлөгөөний харьцуулалт ойролцоогоор 1.11MM доллар буюу 7% төлөвлөгөөний давуулалт.
  • 11 сарын Зардал 2.83MM доллар болон төлөвлөгөө 3.12MM долларын харьцуулалт ойролцоогоор 290K доллар буюу 9% төлөвлөгөөнөөс доош, голдуу боловсон хүчний бага зардал болон дээд хуулийн зардлаар хөрөнгийн зардлын зарим хэсгийг нөхөн олгосон, банкны төлбөр, гадаад гэрээний үйлчилгээ болон үйл ажиллагааны тэтгэмжүүдээс шалтгаалсан.
  • Жилийн эхнээс одоогийн өдрийн зардал 12.76MM доллар төлөвлөгөө 14.64MM долларын харьцуулалт ойролцоогоор 1.88MM буюу 13% төлөвлөгөөнөөс доош, голдуу боловсон хүчний зардал , интернэтийн ажиллагаа, аяллын зардал, хөрөнгийн зардал, дээд хуулийн зардлаар гадна гэрээний үйлчилгээний зарим хэсгийг нөхөн олгосон, банкны төлбөр, шагнал тэтгэлгүүдээс шалтгаалсан.
  • 2012 оны 11 сарын байдлаарх бэлэн мөнгөний байдал 28.06MM доллар.

Бусад хөдөлгөөнүүдийн тойм

Израйлын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Газраас гаргасан зургуудын нэг: 1994 оны энхийн гэрээндгарын үсэг зурсны дараахан Жорданы Хаан Хуссэйн Израйлын ерөнхий сайд Ейзхак Рабины тамхийг асааж өгч байгаа нь

Израйл болон Чехийн бүлгүүд засгийн газрыг фото зургийг ил чөлөөтэй болгохыг ятгажээ

Израйлын засгийн газар олон нийтийг засгийн газрын албан хаагчдын фото зургийг засгийн газрын вэб сайтаас чөлөөтэй ашиглахыг зөвшөөрнө гэдгээ зарлалаа. Засгийн газрын энэ шийдвэрт нөлөөлсөн гурван жилийн хуулийн үйл ажиллагаанд Викимедиа Израйл гол үүрэг гүйцэтгэсэн юм. Чех улсад орон нутгийн Викимедиа бүлэг улсын сенатыг шинээр сонгогдсон сенаторуудын фото зургийг гаргахыг ятгаж чадсан юм.

RCE-гийн гаргасан зургуудын нэг: 1964 оны гал түймрийн дараах Голландын "Дэ Коперслагер" салхин тээрэм

Хагас сая гаруй Голланд хөшөө дурсгалын фото зургуудыг Википедиа Нийгэмлэг хүлээн авлаа

Үндэсний дурсгалт газруудыг хамгаалах зорилгоор ажилдаг Голландын байгууллага Rijksdienst voor het Cultureel Erfgoed (RCE) нь ажилчдынхаа авсан CC-BY-SA 3.0 NL гэрчилгээтэй 555.000 фото зургийн цуглуулгаа гаргажээ. Эдгээрийг Викимедиа Нийгэмлэгт тавьж байгаа ба дотор нь түүхэн онцлог зургууд байгаа юм. Бас нэгэн мэдээнд, тус нийгэмлэг 12 сард 15 сая чөлөөт медиа файлууд гаргасан амжилтанд хүрсэн гэсэн байна.

Германы Сайн Дурын тусламжийн баг Ажлын Хэсэг гаргалаа

Герман-хэлний тусламжийн ойролцоогоор 15 гишүүд (OTRS баг) Берлинд уулзаж хоёр хоногийн ажлын хэсэг гаргалаа. Ихэнхдээ "Сайн дурын тусламжийн баг" гэж нэрлэгддэг эдгээр итгэмжит нийгэмлэгийн гишүүд нь Викимедиа хэрэглэгчид болон олон нийтээс ирсэн их хэмжээний имэйлүүд, Википедиагийн нийтлэлүүдийн санал гомдол, Викимедиа төслийн ерөнхий лавлагаа болон Википедиа нийтлэлүүд дээр тавьсан зургуудын зөвшөөрлийн асуудлууд дээр ажилладаг юм. Берлиний ажлын хэсэг нь 2008 онд эхэлсэн цуврал ажиллагааны үргэлжлэл аж. Үүний сэдвүүдэд хувийн нууцын эрх, зохиогчийн эрх гэх мэт хуулийн талууд, тусламжийн ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах гэсэн зүйлүүд ордог. Шинэ статистикийн мэдээний дагуу бүх хэлүүдэд, 39,729 хүсэлтүүд Викимедиа төслүүдийн ерөнхий холбоо барих нүүрэнд 2012 онд ирж, түүний 20,112 нь Англи 7,647 нь Герман хэл дээр байжээ. Түүний дээр 13,563 зөвшөөрөл хүсэх имэйлүүдийг хариулсан байна.